Бvсгvйчvvд

您所在的位置:网站首页 围墙护栏价格图片大全 Бvсгvйчvvд

Бvсгvйчvvд

2022-05-24 22:46| 来源: 网络整理| 查看: 265

Нийслэлд маань хятад болон ------солонгос ----зоогийн газар алхам тутамд бий болсон. Манайхан ч ихээр үйлчлүүлэх болж. Гэтэл халуун ногоогоор амталсан харь орны хоолны цаана чухам юу нуугдаж буйг тэр бүр мэддэггүй. Урт цагаанаас уруудаад Улсын их дэлгүүр хүрэх замд байрлах Эмээгийн гэх тодотголтой солонгос зоогийн газарт угаадсаар амталсан хоолоор хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Захиалгат хоол идэхээр захиалтал таван минутын дотор хоолыг нь авчирч өгчээ. Хурдан болсонд ихэд олзуурхсан боловч хоолны өнгөн хэсэг нь л халуун байх нь тэр. Түүхий биш боловч хамар сэртхийлгэм эхүүн үнэр ханхалжээ. Өндөг нь харлаж, хорчийсон, өргөст хэмх нь шарлаж, харлаад цаанаа л нэг эвгүй үнэр ханхална. Бас тэгээд болоогүй үс, ноос гэж жигтэйхэн. Хонины толгой тэр дор нь зумлаад хийчихээгүй л байлтай.

Хачир болгож өгсөн агшаасан цагаан будаанаас нь ч өмхий ханхлах нь тэр. Учрыг лавлаж зөөгч охиныг дуудтал “Юу яриад байгаа юм. Наадах чинь шинэ хоол” хэмээн ам хэлээ билүүдэн уурлах аж. Шинэ хоол байтлаа төмс нь харласан, хорчийсон гээд тоочиж өөрсдөд нь амтлуулах шахахад тогооч нь “Өчигдөр бэлдчихсэн байсан юм аа” хэмээн дуугарав. Халуун ногоо цацаж амталсан энэ үмхий зүйлийн амтыг иргэд тэр бүр мэдэхгүй гэж бодсон бололтой.

Мөн цайных нь өнгө цэхийсэн байв. Лифтэн цай найруулж байгаа гэх боловч доороо тунадас ихтэй, сав нь бохир гээд авах юм байсангүй. Цайныхаа савыг үүдээр орж ирэхэд харагдахуйц ил тавьжээ. Шалан дээр тавьсан цайны сав нь өнгөр тогтож, тос шиг зүйл зунгаарсан байв.Арван жил зоогийн газрын үйл ажиллагаа явуулж байгаа гэх энэ газар хэдэн жил ашиглагдаагүй барилга шиг л аалзны шүлс хана, таазаар нь хэрж сандал, ширээ нь хуруу зузаан тоос даржээ.

Бараг л +40 хэм хүрч халж байхад цонхоо онгойлгосон байв. Ширүүхэн салхилвал цонхон доторх тоос шороо нь хийсч, хуй дайрав уу гэлтэй болохоор байсан юм.Уг нь хоол цайны газар ч бай ресторан ч бай халуунд цонхоо онгойлгох нь битгий хэл харин ч хааж салхи санагдуулам хүйтнээр үлээдэг сэнс байрлуулж үйлчлүүлэгчдиинхээ тав тухыг хангадагсан.

Өөрсдийн нь үйлчилгээтэй холбоотой гомдол зөвхөн хоолонд биш, ойр орчных нь эрүүл ахуйтай хамт яригдаад ирэхээр Зоогийн газрын ззэн гэх эмгэн “Би эм зүйч мэргэжилтэй хүн. Сардаа нэг удаа цэвэрлэгээ хийлгэдэг” гэсэн юм. Гэтэл ямар ч албан байгууллага тэр тусмаа эмнэлэг, зоогийн газрууд дор хаяж долоо хоног, цаашлаад 14 хоногт нэг удаа биш бил үү. Үүнээс гадна зөөгч охидынх нь хувцас ч гэсэн хэрэг алга. Халтайж хиртсэн тэднийг хальт харсан хүн хог түүж шар нар бор хоногийг өнгөрөөгчдийн нэг л гэж андуурмаар аж.

Эзэн эмээ зөөгч, үйлчлүүлэгч охидуудаараа зоогийн газраа цэвэрлүүлдэггүй юм аа гэхэд тэр охид нь өөрсдийнхөө өмсч байгаа хувцсыг угаагаад байж болмоорсон. Хотын төвд жуулчид аялагчид хөлхдөг төв гудамжинд маань хогийн сав нь “би ч эмээгийнх” гэх шиг яажийсан, өнө эртний эд хогшил шиг ийм нэг зоогийн газар байгаа нь даанч харуусмаар.

Бүтэн 10 жил энэ л суурин дээрээ ажилласан “Эмээгийн” гэх тодотголтой энэ газрын хаагуур нь өнөө олон шалгалт, Мэргэжлийн хяналтынхан өнгөрч байсан байна аа. Хаяандаа байгаа ийм зүйлийг харалгүй харалган царайлсанд нь гайхах юм.

Аливаа улсад гурван төрлиин л аюул нүүрлэдэг гэдэг. Үүний нэгд нь хүнсний аюулгүй байдал алдагдах ордог. Дэлхийн бүхий л улс хүнсний аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьдаг. Гэтэл манай улсад угаадсаар хоол хийгээд өгч байхад түүнийг нь мэдэлгүй зооглосон хүн хэчнээн олон байгаа бол. Хүнсний аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтынхан хариуцаж байгаа даа гэж найдахад ч хэцүү болж.

Учир нь “Хоол нь үмхий, муудсан байна аа гээд мэргэжлийн хяналтын байгууллагад өгөхөд долоо хоногийн дараа шинжилгээний нь хариу гарна гэнэ. Тэгвэл энэ хооронд хэчнээн олон хүн энэ мэт зоогийн газраас хоол идэж хордож, цаашлаад амь насаа алдах бол.

Бид “Эмээгийн” зоогийн газрын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллага ямар арга хэмжээ авсныг нэхэн сурвалжлах болно.

I want to


【本文地址】


今日新闻


推荐新闻


CopyRight 2018-2019 办公设备维修网 版权所有 豫ICP备15022753号-3